Өнөөдөр Энэтхэг цөмийн цэнэг бухий «Притхви-2» баллистик пуужингаа амжилттай туршив. БХЯ-ны уламжласнаар зүүн Орисса мужийн Чандипур туршилтын талбараас пуужин хөөргэжээ. «Притхви-2» пуужингаар хуурай замын цэргийг зэвсэглэсэн юм. 350 км зайны тусгалтай пуужин өрийн ба цөмийн цэнэгтэй байж болно. «Притхви-2» пуужингийн сүүлчийн туршилт 2012 оны 8-р сард хийсэн билээ.