ЕХ «арабын хавар» гэгч үйл явдал болсон орнуудын ардчилсан өөрчлөлтийг илүү идэвхтэй дэмжих төлөвлөгөөтэй байна. Европын комисс болон ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Хойд Африкийн орнуудын шилжилтийн үеийг дэмжих багц санал дэвшүүлэв. Хувьсгалт өөрчлөлттэй холбогдон гарсан асуудлуудыг шинэ дэглэмүүд дангаар шийдвэрлэж чадахгүй гэж Эштон тэмдэглэн хэллээ. Шуурхай цогц хандлагыг санаачилжээ. ЕХ-оос ардчилсан өөрчлөлт урагш ахих тусам илүү их тусламж үзүүлэх зарчмыг баримтлах юм.