Энэтхэгт Оросын техникийн тусламжтайгаар барьж байгаа «Куданкулам» АЦС-ын анхны эрчим хүчний блокод тулш хийж дууслаа. Одоо энэтхэгийн атомын энергийн зохицуулагч зөвлөл реакторыг таглаж, ажлын нь шалгах шийдвэр гаргах ёстой. Эхлээд АЦС-ын анхны блокыг 2011 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсэн билээ. Японы «Фукушима» АЦС-ын осолд сэтгэл түгшсэн орон нутгийн хэсэг оршин сугчийн атомын энергийн эсрэг тэмцэл хөдөлгөөн хугацааг хойшлуулахад хүргэв. Эрх баригчид АЦС барих ажлыг сэргээх шийдвэр 3-р сард гаргажээ. Орос Энэтхэг хоёр улс мөн станцад өөр хэдэн блок барих төлөвлөгөөтэй байна.