Дээд зэргийн технологийн бичилцахим төхөөргийг Орос улсад хууль бүс нийлүүлсэн ялаар хэсэг хүн ба хуулийн этгээдийг яллаж байна гэж өчигдөр Нью-Йоркын шүүх засаглал мэдээллээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар цэргийн бараа таваарыг оросын цэргийнхэн ба тагнуулын албадад худалдан авч байсан сүлжээний 11 гишүүнийг яллаж байна. Тухайлбал Москва дахь «Алекс» дистрибьютерын пуусийн гүйцэтгэх захирал Сергей Клинов, мөн пуусийн ажилтан Дмитрий Шегуров, оросын «Атрилор» пуусийн маркетингийн захирал Юрий Савин нарыг ял ногдуулсан гэж Холбооны мөрдөн тагнах товчооны Хьюстоны салбараас мэдээлэв. Америкийн ба оросын компаниудын эзэн, удирдагч Александр Фишенко бол гол хэрэгтэн юм. Тэр АНУ-ын нутаг дэвсгэрт оросын засгийн газрын өөрийгөө бүртгүүлээгүй этгээдийн хувьд оросын засгийн газрын өмнөөс дээд зэргийн технологийн бичилцахим хэрэгсэл хууль бүс худалдан авч байсан аж. Түүнээс гадна Фишенко, Клебанов, Клинов, Шегуров нар хууль зүйд саад учруулж, Фишенко болон түүний компани хөрөнгө «угаах» зорилгоор хуйвалдсэн гэж яллаж байна. АНУ-д ийн ялтан 55 жил хүртэл шоронд хоригддог. АНУ-д бичилцахим хэрэгсэлд хатуу хяналт тавьж байна. Ийн хэрэгслийг цэргийн зорилгоор тухайлбал радар болон ажиглах, онилон чиглүүлэх, дэлбэрүүлэх системд хэрэглэж мэднэ гэж эрх баригчид мэдэгджээ.