Гүрж улсад болж өнгөрсөн сонгуульд олон улс орон анхаарлаа хандууллаа. Энэ нь ч ойлгомжтой зөвлөлтөөс хойшхи үеийн энэ жижигхэн улсад Орос, АНУ, Европ, Түрк, Иран зэрэг томоохон улсуудын ашиг сонирхол солбилцож байгаа юм. Энэ улсад ямар нэгэн байдлаар тогтворгүй байдал үүсвэл тус бүс нутгийн тэнцвэртэй байдал алдагдах юм. Ийм учраас л гүржийн сонгууль дэлхийн 1 дугаарын мэдээ болсон юм.

Михаил Саакашвилигийн тус улсын тэргүүн байх хугацаа өдөр өдрөөр багасаж эхэллээ. Дараагийн жил түүний ерөнхийлөгчийн хугацаа дуусах юм. Сонгуульд сөрөг хүчин ялсан ч гэсэн тоглоомын дүрмийг өөрчлөж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Саакашвилийг засаглалын үед Барууныхан гүржийн улс төрийн дээдсүүдийг өөртөө аль хэдийнээ татсан билээ. Ийм учраас Гүрж улсын төрийн эрх хэний ч гарт орлоо гэсэн НАТО-д элсэх болон АНУ-тай улам ойртох асуудал үргэлжлэх болно.

Гүрж улс олон хүний нүдэн дээр барууныхны уур хилэнгийн хөдөлгөөнийг Дорнод руу чиглүүлдэг орон болж харагдсан гэж “ОУ даяарчлалын бодлогод” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов үзэж байна.

Энэ нь ухаан санаанд багтамгүй зүйл юм. Энэ утгаараа бол Гүрж улс гол улс биш. Энэ бүс нутагт үүнээс чухал хурц асуудлууд байгаа. Ерөнхийлөгч Саакашвили гэдэг хувь хүний хүчинд Гүржид болж байгаа үйл явдлыг билиг тэмдэг болгоод байгаа юм. Тэр өөрөө ч билиг тэмдгийн чанартай хүн юм. Түүний бодлого нь зөвлөлтийн үеийнхээс бүр оросын үеийнхээс салгах бодлогын билиг тэмдэг болсон юм. Зөвлөлтөөс хойших үеийн орон зай дахь хэт өөрчлөлтийн удирдан чиглүүлэгч гэж түүнийг үзэж байгаа. Ийм учраас л Гүрж улсад болсон сонгуулийг тэгтлээ их сонирхосон бололтой гэж тэр ярилаа.

Ер нь бол Гүрж улсын тогвортой байдлыг бүгдээрээ сонирхож байгаа. Абхаз болон Өмнөд Осет улсуудыг хамгаалалтдаа авсан ОУ 2008 оны мөргөлдөөнийг давтуулахгүй байхыг бусдаас илүү сонирхож байгаа.Мөн Европ, Түрк болон Кавказын чанд дахь улсуудын хувьд Гүрж улсын нутаг дэвсгэр дамжин өнгөрөх тэр тусмаа хий дамжин өнгөрөх газар нутаг болох учраас тэд ч үүнийг хүсэж байгаа. Мэдээж хэрэг энэ улсыг энэ бүс нутаг дахь өөрийн ашиг сонирхолыг хөдөлгөх гол талбар болгох сонирхолтой байгаа АНУ бас ийм л саналтай байгаа.

Яг энэ байдалд Тбилиси гол аюултай учрах болно гэж Хар далай, Каспийн тэнгисийн бүсийн нийгмийн болон улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Владимир Захаров үзэж байна: «Иран улсын эсрэг Барууныхан байлдааны ажиллагаа эхлүүлхээс үүдэх сүйрлийн босгон дээр ирээд байна. Гүрж улс үүнд идэвхитэй туслалцаа үзүүлж байгаа. Гүржийн нисэх буудлууд аль хэдийнээ бэлэн болсон бөгөөд тэнд америкийн онгоцууд байрлаад байна. Хэрвээ Гүрж, Азербайжан улсуудын талаас Иран улс руу нэг л онгоц хөөрсөн байвал яг ижил хариу өгнө гэж Иран улсын ерөнхийлөгч Ахмадинежад албан ёсоор анхааруулсан байна. Ойрын жилүүдэд дэлхийн газрын зураг эрс өөрчлөгдөж магадгүй. Ялангуяа энэ бүс нутагт мөн адил. Хэрвээ Саакашвили ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гэнэт үлдвэл, гэхдээ тэр ерөнхий сайдын суудлыг зүүдлэж байгаа. Ийм тохиолдолд түүнтэй ОУ-ын хэн нь ч гэрээ хэлэлцээр хийхгүй» гэж тэр ярилаа.

АНУ, Европын хувьд Михаил Саакашвилиг алдах нь тийм ч их эмэгнэлтэй явдал болохгүй. Тэнд түүнийг аль хэдийнээс ямарч барьцгүй, удирдахын аргагүй хүн гэж үздэг болсон юм. “Гүржийн мөөрдөл” эвслийн тэргүүн Бидзин Иванишвили Гүрж улсад юу санал болгох бол доо. Одоохондоо энэ нь ойлгомжгүй л байна. Гүрж улсын өөрийнх нь ашиг сонирхолд чиглэгдсэн, тэнцвэржүүлсэн, ухаалаг бодлогыг тус улсын улс төрийн дээдсүүд явуулах эсэхээс тус улсын ирээдүй шалтгаална гэдэг нь л одоо тодорхой байна.