Домогт Горнын хошуу одоогоос эхлэн оросын “Седов” далбаат онгоцны түүхэнд бичигдэх болно. Энэ онгоц 90 жилийн “настай” ч дэлхийг тойрох аялалд анх удаа гарлаа. Энэ далбаат онгоцны зам Өмнөд Америкийн баруун эргийн дагуух Чили, Перу улсуудын эргээр аюултай Горн хошуугаар дайрч өнгөрөх юм. Горны хошуу бол Галт газрын ольтрог арлуудын хамгийн захынх нь юм.

Номхон болон Атлантын далайг холбодог Дрейк цутгалангийн ус энэ хошууг угааж байдаг юм. Далбаат онгоцны алтан зууны үед Горнын хошуу Европоос Өмнөд Америк орох замын хамгийн аюултай саад тотгор нь байсан юм. Өнөө үед хөлөг онгоцууд өөр болсон, гэхдээ л далайчдын хувьд энэ хошуу уулчдын хувьд Эверест л гэсэн үг. Далайчин Антон Ломовскийн “Седов” багын бусад гишүүдийн нэгэн адил энэ хошууг анх удаа тойрох юм.

Горн хошууны талаар олон хүн сонссон байх, гэхдээ энэ хошуу яагаад ийм алдартай болсныг тэр болгон мэдэхгүй байхаа. Учир нь яг энэ хошууны дэргэд манай гаригийн хамгийн хүчтэй салхи шуурга болдог юм. Антрактидын салхи яг Горн хошууны дэргэд маш хүчтэй салхилдаг юм. 19-р зууны эцсээр хэдэн зуун бүр хэдэн мянган дарвуулт хөлөг онгоцууд Европ тивээс Латин Америк руу асар их ачааг энэ хошуугаар дамжин зөөж байсан юм гэж тэр ярилаа.

Тийшээгээ нүүрс, тэндээс нитратуудыг зөөдөг байсан юм. Тэр үед маш олон бордоог Чили улсад олборлодог байсан юм. Далайчид маш том өрсөлдөөний дунд ажиллаж байсан. Англи, Франц, Норвег, Герман улсууд ид өрсөлдөж байсан юм. Тэр үеийн хөлөг онгоцонд хөдөлгүүр гэж байгаагүй юм. Хөлөг онгоцууд далбаануудынхаа тусламтайгаар хөвдөг байсан юм. Антон Ломовский ярихдаа: «Эдгээр нь нөгөө л далбаат онгоцууд байсан, тэнд тун цөөхөн 30-35 хүн ажилладаг байжээ. Цахим газрын зураг, радар, цаг уурын алба аль аль нь байгаагүй шүү дээ. Хөлгийн ахмадууд нь 9-10 насандаа юнгээр ажиллаж, 26-27 насандаа ахмад болсон залуухан хүмүүс байсан юм. Тэдэнд өөр сонголт байгаагүй юм. Тэд боомтод ямар нэгэн аргаар хурдан л ирэх ёстой байсан. Ийм учраас тэд маш хүнд нөхцөлд эрсдэлтэй явдаг байсан ба энэ нь ихэнхдээ эмэгнэлтэйгээр төгсдөг байсан юм» гэж хэлээ.

“Седовын” ахлагч боцман Николай Козлов 40 жилийн туршлагатай далайчин юм. Гэхдээ л Горн хошуунд анх удаа очих гэж байна. Тэрээр Ушуайед тэр эрэгт живсэн таван онгоцны газрын зургийг худалдаж авсан байна.Тэнд 147 хөлгийг зурсан байна. Байдлаас ажихад бүгдийг нь тэмдэглээгүй бололтой. Энэ хошуунд ойртож байгаад чулуунд ёроолоо цөм цохиулсан зогссон хөлгийн үлдэгдэл амьд жишээ болон зогсож байна. Энэ хөлөг 1996 онд сүйрсэн байна.

Өнөөдөр оросын далайчид Горн хошуунд маш ховор ойртож байгаа юм. Харин дэлхийг тойрох аяныхан бол заавал очих болно. Ийм учраас л энэ гарц тэгж үнэлэгдэж байгаа юм. Оросын энэ далбаат онгоц анх удаагаа энэ хошууг тойрох гэж байгаа юм. “Седов” хөлөг энэ хошууг бараг л 8 удаа тойрч гарсан гэж далайчид шоглон ярьдаг юм.

Боцман Николай Козлов ярихдаа: «Энэ хошууны ойролцоо хэдэн удаа ч хөвж болно. Атлантын далайн 50 дахь өргөрөгөөс гарч Горнын хошууг тойрсон Дрейкийн цутгаланд орж Номхон далайн 50 дахь өргөрөгт орно гэдэг Горн хошууг сонгодог маягаар тойрлоо гэсэн үг. Хэрвээ зөв тооцоолсон бол бид одоо л Горн хошууг тойрон гарч Номхон далайн 50 дахь өргөрөгт орох ёстой. Харин энэ хошууны эсрэг цаашаа наашаа зугаалсаныг тооцох ёсгүй» гэж хэллээ.

Харин үүний дараа чихээ цоолж, хүн төрлөхтөнд зориулсан илгээмжтэй лонхыг усанд хаяж, өөрийгөө “далайн чоно” гэж үзэж болно. Тэр тусмаа “Седов” хөлгийн багтай Горн хошууг тойрох аялалын баярыг хуваалцаж яваа “ОДХ” радиогийн сурвалжлагчийн хувьд бүр ч болох асуудал юм.