Барак Обама Хятадад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нэрийдлээр Оризона муж улсын Тэнгисийн цэргийн хүчний сургуулилах бааз орчимд дөрвөн салхин цахилгаан станц барихийг хятадын компаниудад хоригложээ.

Хятадын хоёр бизнес эрхлэгч «Ralls Corp» компанийн эзэд юм. Тэд хятадын өөр «Sany Group» компаниос цахилгаан уусгуур худалдан авах төлөвлөгөөтэй байсан. Өнгөрсэн баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч хэлэлцээрт хориг тавьжээ. Эдгээр компани АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах ажиллагаа явуулж мэднэ гэж тайлбарлсан байна. Цагаан ордонд үүнийг нотлосон лавтай баримт бий гэжээ.

Хэлэлцээрийг ямар ч учир үндэсгүйгээр хориглосон гэж «Ralls Corp» үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эрх мэдлээ хэтруулсэн гэж тус компани үзэж, зарга мэдүүлэв.Мэдээжээр хятадын компани ялах ялимгүй боломжтой байна гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятад ялахад найдахгүй байна. Хятадын компаниос АНУ-ын ерөнхийлөгчэд зарга мэдүүлсэн явдал Хятад хүч чадалтайг харуулах ёстой. Хятад ашиг сонирхолд нь хамаатай салбарт биеэ даасан үйл ажиллагаа явуулахаа харуулж байна» гэв.

АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхлэсэн хорооноос ерөнхийлэгчийн хориг тавих ажиллагааг бэлтгэжээ. Харин сүүлийн үед ерөнхийлөгч хятадын капитал хэт идэвхжсэн нөхцөлд америкийн гол гол компанийг худалдан авах томоохон хэлэлцээрүүдэд хориг тавьж байна. Салхин цахилгаан станцуудын талаар ч тийм байна. Барак Обама улс төрийн шийдвэр гаргав. Хятадын талаар хэт аядуу бодлого баримталж, хятадын санхүүгийн давшилтыг эсэргүүцэхгүй байна гэж ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед түүнийг өрсөлдөгчид нь шүүмжилж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш 1990 онд хятадын бизнес эрхлэгчдийн байгуулах хэлэлцээрт сүүлийн удаа хориг тавьсан билээ. Тэрээр бас үндэсний аюулгүй байдлыг бодож хятадын капитал боловсруулах аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан америкийн компанийг «зальгахад» хориг тавьжээ. Хятадын компаниуд аж үйлдвэрийн салбарт тагнан турших ажиллагаа явуулж байгааг илчлэхийг америкийн тагнуулын албад оролдож байгаа нөхцөлд Барак Обама хятадын «Ralls Corp» компанийн байгуулах хэлэлцээрт хориг тавив.

Одоогоос нэг сарын емне тагнуулын хорооны санаачилгаар АНУ-ын конрессын төлөөлөгчдийн танхим хятадын Huawei, ZTE алсын зам харилцааны компаниудыг худал хуурмаг зүйлийг илрүүлэх төхөөрөг бараг хэрэглэж шалгасан билээ. Эдгээр компани америкийн томоохон корпорацуудын ажлын байрны тоног төхөөрөмжэд мэдээллийг бичиж авах авсаархан багаж байрлуулж байна гэж сэжиглэжээ. Гэвч америкийн талд нотлох баримт угүй учир шуугиан дэгдээгуй. Харин удалгүй АНУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа шинэ материалыг Хятад руу явуулахыг оролдсон хятадын бизнес эрхлэгчийг газар дээр нь саатуулав. Гэм буруу нь нотлогдвол туунийг 20 жилээр шоронд хориж мэднэ.

Хятадын салхин цахилгаан үүсгэрүүдийг америкийн нисэгчгүй нисдэг багажийг турших талбарын дэргэд байрлуулах гэсэн оролдлогын тойрны байдал АНУ-д тагнуулын хэнээрхэл дэвэргэв. Тэр тусмаа саяхан Хятад нисэгчгүй нисдэг багаж зохион бүтээх хөтөлбөрөө зарлаж, америкийн талаас сэжиглэх ажиллагааг гааруулав. Хятадын инженерууд гадаадын техникийн ололтыг маш сайн хуулан авдгийг америкчууд сайн мэднэ. Харин АНУ нисэгчгүй нисдэг аппаратын талаар дэлхийд тэргүүлж байна. Америкийн тал мөн салбарт хүчирхэг өрсөлдөгчтэй болохыг хүсэхгүй байна.