Орчуулагчийн олон улсын өдрийг 9-р сарын 30-нд Орост ба бусад улсад тэмдэглэв. Энэ баярыг тэмдэглэж ирсэн түүхэнд анх удаа гарамгай орчуулагчдыг Кремльд хүлээж авсан юм. Эдүгээ төр засгийн удирдагчдыг дагалдан явж байгаа болон ЗХУ-ын удирдагчидтай ажилласан хүмүүс тэдний дотор байсан.

Орчуулагчийн өдрийг одоогоос 12 жилийн өмнө Орост тэмдэглэж эхлэсэн юм. Гэвч зөвхөн энэ онд Кремльд улс төрийн орчуулга хийдэг мэргэжилтнүүдэд анх удаа баярын мэнд хүргэв. Ажил үйлээрээ түүхийн хуудаст бичигдэж, улс төрийн янз бүрийн системийг холбох нэг ёсны гуур тавихад тусласан болон дээд хэмжээний нарийн түвэгтэй бүх хэлэлцээг орчуулсан ба орчуулж байгаа мэргэжилтнүүдэд баярын дайллагыг зориулав.

Тэд баяр ёслолын үеэр улс төрийн нэрд гарсан зүтгэлтнүүдтэй хэрхэн ажилласнаа санаж ярьцгаав. АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейгантэй ажиллах нь сонирхолтой байсан гэж Михаил Горбачёвын орчуулагч өгүүллээ. Рейганы маш урт дэлгэрэнгүй өгүүлбэрүүд тайван амьсгаалах боломж олгохгүй байсан аж. ЗХУКН-ын ТХ-ны дарга Никита Хрущёв зүйр үг, хэллэг, хошин ярианд их дуртай байжээ.

Тэдгээрийг орос хэлнээс хэдхэн секундийн дотор орчуулахад маш хэцүү байсан юм. Хрущёв зүйр үг, хэллэг аяндаа хэрэглэж байсан болохоор урьдчилан бэлтгэл хийх аргагүй байсан. Энэ нь зөвлөлтийн нэрд гарсан орчуулагч Виктор Суходревын хувьд хамгийн хунд зүйл болжээ. Тэрээр зөвлөлтийн төр засгийн олон удирдагчтай нэлээд удаан ажилласан юм. Кремльд Виктор Суходрев хүндэт зочны нэг болов.

Төр засгийн удирдагчдын орчуулагчийн ажилд зориулсан «Дээд хэмжээний орчуулга» сэдэвт дугуй ширээний уулзалт хийжээ. Зөвлөлт засгийн үеийн ба өнөөгийн орчуулагчийн ажлын ялгаа, онцлогийг хөндөж ярьсан байна. Сталины эрх барьж байсан үе орчуулагчийн ч улс орны ч хувьд хамгийн хунд түвэгтэй үе боллоо.

Мэргэжлийн харуцлагад орчуулсан үг бүрийн төлөө айдас нэмэгдэв. Хожим 50-80-д онд гадаадад олон өдөр томилогдон ажиллах нь түвэг бэрхшээл болсон. Томилолт арван өдөр үргэлжлэвэл орчуулагч өдөр бүр хэдэн цаг үргэлж орчуулж байсан. Энэ нь их хүч чадвар, тэвчээр шаардсан ажил шуу.

Урьд төр засгийн удирдагчид орчуулагчтай бараг нөхөрсэг харилцаатай байсан. Эдүгээ тэднийг ажил л нэгтгэж байна. Тэд айлчлалд биеэ дааж бэлдэж байна. Уулзалтын сэдвийг урьдчилан мэдээлэхгүй байгаа нь орчуулагчийн ажлыг хүндрүүлэв. Гэвч энэ нь орчуулагчийн ажлын үр дүнд огт нөлөөлэхгүй байна. Орчуулагч гадаад хэлний мэдлэгээ ахиулан боловсронгүй болгож байна. Тэд янз янзын зан төлөвтэй байсан ч яригчийн онцлогийг мэдрэх чадвартай төдийгүй гадаад ба төрөлхи хэлээ маш сайн мэддэг