Оросын Хойд Кавказ, Сибирь экологийн үзүүлэлтээр тэргүүлэв. Оросын төв бүс нутаг энэ талаар хоцорч байна. Оросын бүс нутгуудын экологи-эдийн засгийн анхны рейтинг ийн байна. Тогтонги хөгжлийн ойлголтод экологийн үзүүлэлтийг багтаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ДНБ бол дэвшлийг үнэлэх нэгтгэсэн үзүүлэлт юм. Эдүгээ мөн үзүүлэлт байгалийн их нөөц баялагтай орнуудын хувьд хангалтгүй болсон гэж эрдэмтэд үзэж байна гэж Оросын Экологийн бодлогын төвийн дэд ерөнхийлөгч Сергей Бобылев мэдээлэв. Байгальд хэт шахалт үзүүлэлгүй нийгмийн сайн сайхан байдлыг хангаж мэдэх хөгжлийн нэгдмэл зарчим Орос улсад чухал гэж шинжээч үзэж байна: «ДНБ-ний өсөлт юу вэ? Нефть олборлож, мод огтлож түргэн худалдвал ДНБ өсөн нэмэгдэнэ. Гэвч байгалийн нөөцийг хэт ашиглавал хөгжил зогсонги байдалд орно. Байгалийн нөөцийг нөхөлгүй ашиглаж болохгүй» гэж Сергей Бобылев хэллээ.

Хүн амын эрүүл мэнд, экологийн хохиролыг нөхэх арга хэмжээнд нөлөөлэх аж үйлдвэрийн хорт хаягдлын хэмжээ, нийгэм ба хунд төсөвлэх хөрөнгийн үнэлгээ экологийн бас нэг үзүүлэлт юм. Нийгэм, хунд төсөвлөн гаргах хөрөнгө нэлээд чухал гэж эрдэмтэн тэмдэглэн хэлээд: «Хунд төсөвлөн гаргах хөрөнгөтэй холбоотой олон зүйлийг үзүүлэлтэд багтаахыг хичээсэн. Боловсрол, соёл, спорт, төсвийн зардал байгалийн нөөцийн хомсдолыг нөхөхэд туслаж байна. Эд бүхэн хөгжлийг тогтонги болгодог» гэв.

Нарийн тооцоолтын үр дүнд экологи-эдийн засгийн өндөр рейтингтэй арван болон энэ талаар хоцросон арван бүс нутаг тодров. Нийслэлийн бүс нутаг эдгээр үзүүлэлтээр 37-р байр эзлэсэн нь сонин шуу. Энэ бүс нутаг эрүүл мэндэд зохисгүй тохилог бүс нөхцөлтэй байгаа нь илрэв. Сибирь, Хойд Кавказ экологийн ретийнгээр тэргүүлэв. «РИА Рейтинг» агентлагийн Ерөнхий захирал Валерий Третьяков үүний шалтгааныг тайлбарлан хэлэхдээ: «Эдгээр бүс нутгийн оршин суугчдад нэлээд их хэмжээний хөрөнгө төсөвлөн гаргаж байна. Тухайлбал эрүүл мэнд, спорт, соёл, боловсролд их хөрөнгө гаргадаг. Түүнээс гадна энд тусгай хамгаалалттай бус олон. Түүнчлэн байгалийн их нөөц баялагтай» гэв.

«РИА Новости»мэдээллийн агентлаг Дэлхийн онгон байгаль хамгаалах сантай хамтран Оросын газар зүйн нийгэмлэгийн хөрөнгөөр судалгаа хийжээ. Энэ нь нөр их ажлын эхлэл болох төсөл гэж тус нийгэмлэгийн тэргүүн Сергей Шойгу тэмдэглэн хэллээ. Ирэх онд байгууллагаас үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд грант гаргах төлөвлөгөөтэй байна.