Оросын Екатеринбург хотын нисэх онгоцны буудал World Routes Awards 2012 шагналын шүүгчдийн үнэлгээгээр дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын нэг болов. Тэр ТУХН-ийн орнудын нисэх онгоцны зангилаануудын дотор тэргүүний байр эзлэв. Шагнал гардуулах ёслол өчигдөр Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу-Дабид боллоо. Өөр дөрвөн нисэх онгоцны буудал бас шагнал хүртэв. Брюсселийн нисэх онгоцны буудал Европт, Найробийнх Африкт, Далласынх Америкт, Сингапурынх Азид тус тус тэргүүний байр эзлэжээ. World Routes Awards шагнал 1995 оноос хойш гардуулж байна. Нисэх онгоцны зангилааны үйлчилгээний чанарыг үнэлэх нисэх онгоцны компаниуд л шагнал хүртэгсэдийг сонгодог.