Хятадын томоохон банкууд ирэх долоо хоногт Токиод болох ОУВС, Дэлхийн банкны жил дутмын бага хуралд оролцохоос татгалзав. Зүүн Хятадын маргаан үүсгэсэн арлуудаас болж Хятад Японы хоорондын харилцаа түгшүүртэй хэвээр байгаа нөхцөлд энэ тухай мэдээлэл ирсээр байна. Dow Jones мэдээллийн албанаас уламжласнаар хятадын Agricultural Bank of China, Bank of Communications зэрэг хоёр банк оролцохоос тагалзсан байна. Түүнчлэн хятадын томоохон Bank of China бага хуралд оролцох эсэх тухай шийдвэр гаргаагүй. Тус банкны төлөөлөгчид токиогийн бага хурлын талаархи санал бодлоо тайлбарлахгүй байна. Энэ нь хятад-японы харилцааны өнөөгийн байдалтай шууд холбоотой гэж Хятадын хөдөө аж ахуйн банкны Токио дахь салбарын төлөөлөгч хэлжээ. Хятад ОУВС-д үүргээ өргөжүүлэхийг шаардаж мэднэ гэж санхүүгийн шинжээчид тэмдэглэв. Гэвч байга хуралд оролцохоос татгалзсан явдал Хятадыг хохироож, Бээжингийг найдваргүй түнш болгож байна гэж хятадын санхүүгийн талаархи мэргэжилтэн Франс Пресс агентлагад мэдэгджээ.