АНУ Сирид цөмрөн орох гээгүй. Сирийн сөрөг хүчинд цэргийн бүс тусламж үзүүлж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Өчигдөр ОХУ-ын ГХЯ өрнөдийн орнуудад хандан Сирид цөмрөн орж цэргийн ажиллагаа явуулахаас түдгэлзэхийг уриаллаа. Сирид мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байна. НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр энэ завсар тус улсад 20 мянга гаруй хүн амь үрэгджээ. Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг өрнөдийн ба арабын хэдэн улс оролдож байна. Тэгснээр хүч хэрэглэх ажиллагааг зогсоож болно гэж үзсэн. Гэвч Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь мөргөлдөөнийг гаарулах уршигтай болно гэж Орос Хятад хоёр улс үзэж байна.