Үндэсний яриа хэлцээ, сонгууль бол сирийн хямралыг зохицуулах зам мөн гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад араб дундын «Аль-Жазира» телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хэлснээр «дайн бол урагш ахих зам биш. Үндэсний ойлголцол, сонгууль л байдлыг зохицуулах үр дүнтэй болно». Сирийн байдал маш хунд түвэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь бүс нутагт чухал ач холбогдолтой гэж Ахмадинежад онцлов. Сирийн хямралыг зохицуулах арга барилын хувьд хүч хэрэглэх ажиллагаа, дайныг эсэргүүцэж байна гэж Ираны ерөнхийлөгч мэдэгджээ. Иран Сири улстай урт хугацааны сайн сайхан харилцаатай байгааг Ахмадинежад дурдав.