Дэлхийд суурьшиж байсан хамгийн том амьтан-сибирийн арслан зааны хэлхээ ясыг Парист үнэ дуудаж 240 мянга гаруй еврогээр худалдсан тухай өчигдөр худалдааг зохион байгуулсан «Сотбис» хуалдааны ордноос мэдээлэв. Хэлхээ яс 3,5 метр өндөр. Том соёо нь хэвээр хадгалагджээ. Түүнийг худалдан авсан хүн нэрээ дурдахаас татгалзав.