Орос улсад зохион явуулах Ираны соёлын долоо хоног Москвад нээгдлээ. Долоо хоногийг нээх ёслол өчигдөр Москвад Улсын эрдмийн бага театрт болов. Ираны киноны долоо хоног оросын нийслэлд явагдаж байна. «Ираны урлагийн хүч нөлөө» үзэсгэлэн Оросын орчин цагийн түүхийн музейд нээгдэв. Энд оюу, паалан, эрдэнэ үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн Орос улсад зохион явуулах Ираны соёлын долоо хоногийн арга хэмжээ Санкт-Петербургад явагдаж байна.