ATV-3 «Эдуардо Амальди» европын ачаа тээврийн автомат сансрын хөлөг онгоцыг тойрог замаас нь гаргаж, Номхон далайд живуулжээ. Өнөө өглөө сансрын хелгийн агаар мандалд шатаагүй хэмхэрхий далайн хөлөг онгоцны хөдөлгөөнгүй хэсэгт унаж живсэн байна. Тус ачаа тээврийн сансрын хөлөг Олон улсын сансрын станцаас 9-р сарын 29-нд салсан билээ. Түүнийг салгах 2 дахь оролдлого үр дүнд хүрэв. Анхны оролдлого алдаанаас болж амжилтгүй болсон. 3-р сарын шувтаргаар станцтай залгасан ATV-3 ачаа тээврийн сансрын хөлгөөр 6,5 тонн ачаа станцад хүргэжээ. Энэ нь оросын «Прогрессоос» гадна Олон улсын сансрын станцын даялалыг хянан засаж мэдэх цорын ганц аппарат юм.