АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын хоёр бүлэг Номхон далайн баруун хэсэгт байна гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Эдгээр хөлөг онгоц Хятадад сэтгэл санааны шахалт үзүүлэхээр тийшээ очсон байх. Одоо Хятад Японы хоорондын харилцаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хурцдасныг өнөөдөр ИТАР-ТАСС тэмдэглэв. Урьд америкийн «Жорж Вашингтон» ганц нисэх онгоц тээгч хөлөг тэнд байсан юм. Эдүгээ цохилтын 11 бүлгийн хоёр нь Ази Номхон далайн бүс нутагт сургууль явуулж байна гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотоос мэдээлжээ. Пуужин бүхий хэрэх ба мина зөөгч хөлөгүүд эдгээр бүлгийн бүрэлдэхүүнд ордог. Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын тойрны байдал Аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээний үйл ажиллагаанд хамрагдаж байна гэж үүний өмнө АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта мэдэгдсэн билээ. Гээрэнд заасан ёсоор эдгээр хоёр улс холбоотны нь эсрэг ямар ч цэргийн түрэмгийллийг өөрий нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ажиллагаа хэмээн тус тус үзэх ёстой.