Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлууд чухам ямар улсын мэдэлд байх асуудлыг хэлэлцэх шаардлага алга гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдлээ. Үүний хамт хоёр орны харилцаа нэн чухлыг тэрээр тэмдэглэв. Эдүгээ Япон, Хятадын хоорондын харилцаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хурцдав. БНХАУ арлуудыг Дяоюйдао гэж нэрлэж, өөрийнх нь хэмээн үзэж байна. 9-р сарын дундуур японы засгийн газраас эдгээр арлын нэг хэсгийг улсын мэдэлд авснаас хойш Хятад даяар японы эсрэг цуглаан жагсаал хийсэн юм. Токио Бээжингийн хоорондын харилцаа бүх чиглэлээр эрс доройтосон хийгээд санал зөрөлдөөнийг түргэн арилгах хувилбар одоогоор алга. Хоёр тал маш хатуу зарчимт байр суурь баримталж байна.