НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими ойрын үед ажлын өөрөөгөө Нью-Йоркоос Каирт шилжүүлнэ. Тэрээр хямралт нэрвэгдсэн бүс нутагт ойрхон ажиллахаар шийдвэрлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Сирийн хямрал бүх бүс нутгийг хамарч мэднэ гэж Элиассон сэтгэл тугшин тэмдэглэв. Түүний хэлснээр НҮБ онц эрхт төлөөлөгчийнхөө үүрэгт анхааралтай хандаж, тэрээр Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулна гэдэгт найдаж байна. Бүс нутагт ойрхон ажиллах нь АНУ-аас Ойрхи Дорнод руу оногцоор нисч байсан цаг хугацааг хэмнэх боломж 78 настай Брахимид олгох юм.