Сирийн хямрал Ойрхи Дорнодын бүс нутагт сүйдэх хор холбогдолтой болж мэднэ гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Лимад тус холбооны ба Өмнөд Америкийн улс үндэстний холбооны төлөөлөгчдийн уулзалтыг нээх хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энх тайван бүх санаачилга үр дүнд хүрээгүй. Эл асуудлыг дипломат замаар зохицуулах шийдвэр алга гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Сирийн цэргийнхний ба эрх баригчдын гэмт хэрэг болон сөрөг хүчний хэрцгий цуст ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж Набиль аль-Араби онцлов.