Олон улсын байдлыг тогтворжуулахын тулд Япон БНХАУ хоёр аль болох түргэн эвлэрэх нь зайлшгүй чухал гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард үзэж байна. «Японы ч Хятадын ч эдийн засаг тэргүүлж байна. Эдүгээ хунд түвэгтэй байдалд орсон дэлхийн эдийн засагт эдгээр хоёр улсын эдийн засаг нэн чухал» гэж тэрээр хэллээ. Одоо Токио Бээжингийн хоорондын харилцаа эрс хурцдав. Учир нь эдгээр хоёр улс Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлуудад зэрэг өнгөлзэж байна. 9-р сарын дундуур Япон маргаан үүсгэсэн арлуудын нэг хэсгийг улсын мэдэлд хураасан явдлыг Хятад эрс эсэргүүцэж байна. Японы эсрэг цуглаан жагсаал БНХАУ даяр хийсэн юм.