Нигерийн эрх баригчид Муби хотын политехникийн их сургуульд халдсан ажиллагааг мөрдөн байцааж эхлэв. Нигерийн цагдаагийн газраас мэдээлснээр оюутны байранд үл таних этгээдүүд наанадаж 26 хүн гол төлөв оюутнуудыг буудан хөнөөжээ. Халдсан зэвсэгт этгээдүүд оюутнуудыг нэрээр нь дуудаж, гудамд гаргаж алсан байна. Албан ёсоор мэлээлснээс илүү олон хүн амь үрэгдсэн бололтой гэж орон нутгийн оршин суугч сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэлснээр 40-д хүнийг буудан эсвэл хутаглан алсан юм. Цагдаагийн газраас «Боко Харам» лалын радикал бүлгийн эсрэг ажиллагаа явуулснаас хойш хэдэн өдөр өнгөрсний дараа ийнхүү халдажээ. Гэвч тус бүлэг энэ удаагийн аллага хядлагыг үйлдснээ хүлээгээгүй. Христосын ч лалын ч шашинтнууд амь үрэгдэгсдийн дотор байна. Аллага хядлага оюутны үйлдвэрчний эвлэлийн санал зөрөлдөөнтэй холбоотой байж магадгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Гэмт хэрэг үйлдсний дараа хотод хөл хорих цаг тогтоов. Их сургуулийг тур хаажээ.