Хуучин машинуудын үзэсгэлэн Москва хотын томоохон үзэсгэлэнгийн төвүүдийн нэгд болж байна. Энэ үзэсгэлэн дээр 200 маш ховор машинуудыг дэлгэн үзүүлж байна. Жишээ нь, 1964 оны “Ягуар”, 20-р зууны эхэн үеийн “Форд-Т” машинууд, мэдээж хэрэг зөвлөлтийн машин үйлдвэрлэлийн домог болсон загваруудыг энд үзэж болно. Ихэнх үзүүлбэрүүд нь хувийн цуглуулгын жинхэнэ сувд эрдэнэ юм.

Өнгөрсөн зууны 30-50 онуудын “Паккард”-ууд болон “Кадиллак”-уудын гадаад төрхийг орчин цагын машин сонирхогчид аль эрт мартсан билээ. Хуучин машинуудын хамар дээр ямархуухан эмблем, дүрсүүд байсныг өнөөдөр санах хүн цөөхөн байгаа байх. Ирэх жил 100 нас хүрэх Форд-Т машин үзэсгэлэнгийн шуугиан боллоо. Энэ машины эзэн Австрал улсын иргэн Константин Медилас хуучин машинаараа Мельбурнээс гарч Москва хотын үзэсгэлэнгийн төвд шууд ирсэн байна. Бараг 17 мянган километр замыг тэрээр цагт 50 километрийн хурдтайгаар туулсан байна. Энэ машины 27 литрийн багтаамжтай хөдөлгүүр үүнээс илүү хурдлаж чадахгүй юм. Тэгэхдээ л энэхүү хуучин машин Константиныг эрүүл саруул, бүрэн бүтнээр нь хүрэх газар нь хүргэсэн байна.

Жуулчдыг айлган сүрдүүлдэг оросын замын тухай аюулыг үл тоон энэ австрал эр замд гарсан байна.Орос улсын нутгаар хэдэн мянган километр зам туулахдаа зочломтгой, байнга туслахыг хичээж байдаг янз бүрийн хүмүүстэй уулзсан тухайгаа сэтгэл хөдлөн дурсан ярьж байна. Шатхуун түгээгүүрийн газрынхан энэ өвөрмөц машины эзнээс нэг ч копейк аваагүй ба бакыг нь бензинээр дүүргэж өгч байсан байна. Мөн кафед үнэ төлбөргүй хооллож Москва орох замыг тодорхой зааж өгч байжээ. Жишээ нь, Владикавказ хотод замын цагдаагийнхан Константиныг зочид буудал хүртэл дагуулж яваад, кофе, пирогоор дайлсан байна. Ростов хотод замын хэрэглээний мөнгө өгч цуглуулагчийн гайхшыг төрүүлсэн байна. Гэхдээ тэр өөрөө мөнгө гуйгаагүй байна. “Намайг хаана ч очсон инээмсэглэн угтаж, туслахыг санал болгож байсан юм. Оросууд үнэхээр гайхалтай хүмүүс юм. Энэ л миний Орос орноор аяласан хамгийн гол нээлт болсон гэж” Константин Москва хотод ирснийхээ дараа ярьсан байна.

Австралийн цуглуулагчийн Форд-Т машин үзэсгэлэн дээр зөвлөлтийн домог болсон машинуудтай зэрэгцэн байрласан байлаа. Тэдний дунд дөчөөд оны сүүлээр олон нийтийн тээврийн гол хэрэгсэл болсон дайны дараах үеийн автобус, троллейбусууд байна. Хамгийн гайхалтай нь эдгээр эртний мэт болсон тээврийн хэрэгсэлүүд одоо болтол хөдлөж байна. Орчин цагын замын аюулгүй байдал болон хөдөлмөр хамгаалалтын үүднээс тэднийг замд гаргаж болохгүй юм. Үзэсгэлэнгийн сонирхолтой үзмэрүүдийн дунд 1941-1945 онуудын Агуу их эх орны дайны жилүүдийн байлдааны машинууд байна. “Опел” болон “Мерседес” машинуудын загварууд нь яг тэр үед зөвлөлтийн цэргүүд тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагааны явцад фашистуудаас булаан авсан машинууд юм.Оросын цуглуулагчид өнөөдөр маш баялаг хуучин машинуудын цуглуулгатай гэдгийг москвагийн үзэсгэлэн харууллаа. Хамгийн сонирхолтой нь автомобиль сонирхогчдын гайхшийг төрүүлэх тийм машинууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм.