Сирид цэргийн мөргөлдөөн Ойрхи Дорнодын сувд гэгдсэн дурсгалыг устгав. Эртний Алеппогийн түүхийн төвд «Аль-Мадина» дэлхийн хамгийн том дээвэртэй зах үнсэн товрог болжээ. Гал түймэр 500 орчим дэлгүүр, хүдалдааны танхимыг устгажээ. Бүр ХIV зууны үед Хятадаас тээвэрлэсэн торгон даавуу худалдаж байсан газарт одоо босогчид, засгийн газрын армийн сөргөлдөөний ул мөр л харагдана.

Босогчид эртний дурсгалыг устгасан гэж Сирийн хувьсгалын ерөнхий хороо зэмлэв. Тэд зах зээлийг засгийн газрын армийн байрлалыг буудах тушиц газар болгосон юм. Байлдаан хоёр өдөр үргэлжлэв. Гал дүрэлцэж эхлэсэн үед босогчид дэлгүүр мухлагийн эздийн эд хөрөнгөө аврах замыг хаажээ. Босогчид л захыг устгасан гэж худалдагчид зэмлэж, тэднийг дээрмийн булэг хэмээн нэрлэв. Харин сирийн эрх баригчид л дэлхийн өвийн дурсгалыг устгасан буруутан гэж Францын ГХЯ үзэж байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова зэвсэгт бүлэг, засгийн газрын цэрэгт хандан Эртний Алеппог хэвээр хадгалах зорилгоор бухнийг хийхийг уриалав. Гэвч Сирид соёлыг баллах ажиллагааг сэрэмжлэхэд хэцүү гэж улс төр судлаач Сергей Демиденко хэлээд: «Сэрэмжлэх механизм алга. Сирийн эрх баригчдаас эдгээр байгууламжийг хамгийн хатуу арга барилаар хамгаалвал хадгалж болно. Хулгай тонуулд хамаатай этгээдийг газар дээр нь хөнөөхөөс өөр арга алга. Босогчид эдгээр байгууламжийг сахин хамгаална гэх нь ор ундэсгуй хэрэг юм. Юу гэвэл босогчид соёлын өвийн байгууламжуудыг хэвээр хадгалахаас өөр илуу чухал зорилготой» гэв.

Афганистан, Ирак, Ливид дайн дэлхийн соёлын олон арван дурсгалыг устгав. Иракад америкийн гинжит танкууд Вавилоны үлдэгдлийг дарж угуй болгов. Ливид иргэний дайн олон улсын ач холбогдолтой соёлын дурсгалууды нь бас эвдэн нураасан гэж Орос улсаас Ливид суугаа элчин сайд асан Алексей Подцероб тэмдэглэн хэлээд: «Сэрэмжлэх туршлага алга. Ливид эрх чөлөөний төлөө тэмцэгч гэгчид Киренаика туухийн мужийг эзлэж, мужийн сувд болох Киренаг дээрэмдэн тонов. Энэ нь эртний грекийн том хот юм. Завхай этгээдууд хотоос баримал, янз бурийн хөшөө дурсгалыг гаргав. Тэр үед ливийн засгийн газраас хил хязгаарыг хаахад туслах хүсэлт Египетэд тавьсан билээ Тэгвэл хил хязгаарыг яаж хаах вэ? Тэнд 1000 км элсэн цел байдаг. Египетийн талаас явуулсан уйл ажиллагаа үр дүнд хүрээгүй. Тонуул дээрмийг зогсооход маш хэцүү» гэв.

Сирид хийж байгаа иргэний дайн эртний дурсгалын хар зах зээлийн ажиллагааг идэвхжүүлэв. Түүхийн дурсгалуудыг дээрэмдэж байна.Босогчид эртний дурсгалыг зэвсгээр сольж байна. Ийн үзэгдэл хаа сайгуй тархав. Сирид хулгай хийж дадсан этгээдууд дур зоргоор авирлаж байна. Тэд Ирак, Афганистан, Ливид археологийн цуглуулга, дурсгалуудыг хулгайлан аваад одоо Сирид шилжиж, тийм ажиллагаа явуулж байна.