Сирийн дүрвэгчдийн тоо өсөн нэмэгдсэн явдал жилд дэлхийд шилжин суугчдыг эрс нэмэгдуулж 700 мянга гаруй болгосон тухай өчигдөр НҮБ-ын дүрвэгчдийн хэрэг эрхлэсэн дээд комиссар Антонио Гутерриш мэдээллээ. Түүний хэлснээр 700 мянга гаруй хун БНАрдчилсан Конго Улс, Мали, Сири улсуудад зугтан дүрвэжээ. Энэ нь суулийн 100 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм гэж НҮБ-ын дээд комиссар хэлэв. Түүнчлэн олон улсын байгууллагаас дурвэгчдэд туслах боломж бараг шавхагдаж дууссан гэж тэрээр тэмдэглэн хэлжээ. Афганистан, Сомали гэх мэт улсад хямрал сунжирч гүнзгийрсэн явдал дүрвэгчдэд тусламж үзүүлэх зардлыг нэмэгдүүлжээ. НҮБ-ын тоо баримтуудаас харахад Сирид байлдааны ажиллагаа 1,5 жил үргэлжилж байгаа болохоор 300 мянга орчим хүн Иордани, Ирак, Ливан, Турк улсуудад нууж шилжсэн байна.