Оросын нисэх онгоц бүтээгчид Ил-476 шинэ онгоц бүтээх төслийн ажлаа дуусгалаа. Энэ онгоцонд асар их ирээдүй байгаа гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Энэ шинэ лайнет буюу аварга онгоц нь нэрд гарсан Ил-76 цэргийн тээврийн онгоцны гүнзгийрүүлэн шинэчилсэн загвар юм. Энэ онгоц хоёр удаа агаарт хөөрөөд байна. Одоо маш том шинэ туршилт хийхээр төлөвлөөд байна. Ил-476 онгоц нь цоо шинэ техникийн үзүүлэлттэй юм. Зохион бүтээгчид нь энэ онгоцыг маш хүчтэй турбо-тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглосон байна. Ингэснээр түлшний хэрэгцээ нь эрс багасаж, нислэгийн зайн нь нэмэгдэж 6000 километр болсон байна. Энэ нь Ил-76-гаас дөрөвний нэгээр илүү хол ниснэ гэсэн үг гэж РБК компанийн шинжээч Сергей Стариков тэмдэглэж байна: «Энэ онгоцонд жолоодлого, зүг чиг, баримжааны цогцыг байрлуулсан ба бүхээгт нь шингэн кристаллын дэлгэц тавьсан байна. Ил-476 онгоц орчин үеийн шилэн бүхээгтэй ба далавч болон дугуйн тулгуурын бүтэцэд нь өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр энэ онгоцыг бэлтгэл муутай нисэх онгоцны буудалд ч буулгаж болно» гэж тэр ярилаа.

Шинэ технологийн хүчээр Ил-476 онгоц 50 тонн ачаа тээвэрлэж цагт 850 километр хурдлах чадавхитай болсон юм. Энэхүү ачаа тээврийн онгоц ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. БХЯ гэхэд л хэдэн арван Ил-476 онгоц худалдаж авахаар төлөвлөөд байна. Энэ аврага онгоцыг гадаадын ачаа тээвэрлэгчид ч дуртайяа ашиглах болно гэж “Комсомольская правда” сонины цэргийн тоймч Виктор Баранец үзэж байна: «Маш сайн хөдөлгүүр, бат бэх чанарын баялаг нөөц зэрэг шинэчлэлийн дуусашгүй боломж энэ онгоцонд байгаа юм. Ийм онгоц юуны өмнө ОУ-д хэрэгтэй байгаа юм. Харин олон улсын зах зээлийн хувьд авч үзвэл Хятад, Энэтхэг, Малайз улсуудын армид багтах сайхан төлөв байгаа юм. Мөн оросын тээврийн онгоцуудыг зүй ёсоор үнэлдэг бусад улсууд ч худалдан авах болно» гэж хэллээ.

ОХУ-ын ЗХ-д зориулан эхний хэсэг онгоцуудыг үйлдвэрлэсний дараа шинэ Ил-476 онгоцыг худалдан авах анхны улс нь Хятад байх болно.