Нисэгчдийн хотхон Москва орчимд бий болно. Үндэсний нисэх онгоцны үйлдвэрлэлийн төвийг нийслэлээс 20 км зайтай орших МАКС олон улсын нисдэг техник-сансрын үзэсгэлэн хоёр жил дутам ажилладаг Жуковскийн дэргэд байгуулна.

Шинэ хотхон ойрын жилуудэд Москва голын үзэсгэлэнт эрэг дээр байгуулагдаж, 1000 га бухий талбай эзлэнэ. Английн John Thompson and Partners архитектурын товчооны бэлтгэсэн хотын үзэл баримтлалаас харахад түүний дэвсгэр нутгийг гурван буст хуваана. 60 мянган хүн оршин суух орон сууцны тохилог хорооллуд болон херенге оруулах төслүүдийг хэрэгжуулэх байгууллага, их сургууль, лабораториуд бухий инновацийн төвүүд энд орших юм.

Жуковский ШУ-ны хотхон оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн цогцолборын суурь болсон нь тохиолдлын хэрэг биш. Өнгөрсөн зууны эхээр Москва орчмын хот улс орныхоо нисэх онгоцны аж үйлдвэрийг хөгжүүлэх төв болсон. Агаарусандинамикийн төв хүрээлэн болон ШУ-ны хосгуй тев-Громовын нэрэмжит нисэх хүчний судлалын хурээлэн энд оршдог. Түүний 5403 метр урт нисч буух зурвас Европт хамгийн урт болж, бух ангилалын суудлын ба ачаа тээврийн нисэх онгоц турших боломж олгож байна гэж Үндэсний нисэх онгоцны үйлдвэрлэлийн төвийн ерөнхийлөгч Тигран Алексанян хэлээд: «Жуковский угаасаа нисэх хүчинд зориулагдсан. Оюуны дээд зэргийн чадавхитай хийгээд нисэх онгоцны аж уйлдвэрт боловсон хүчин бэлтгэх тэргуулэх бараг бух их дээд сургууль хотод ажиллаж байна. Москвагаас Жуковскид шилжүүлэх уйлдвэр байгууллагууд хегжлийн үндэс сүүрь болно гэв.

Нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацын бүрэлдэхүүнд ордог оросын «ИЛ», «МИГ», «СУХОЙ» тэргүүлэх компаниудын зохион бүтээгчдийн товчоонуудыг Жуковскийд ажиллуулахаар төлөвлөжээ.Түүнчлэн энд технопарк, тээвэр-үзэсгэлэнгийн цогцолбр, олон улсын нисэх онгоцны буудал барих юм. Үнэн чанартаа эрдэм шинжилгээний шинэ тев Москва мужийн газрын зурагт бий болно гэж «АвиаПорт» магадлан шинжлэх албаны тэргүүн Олег Пантелев «ОДХ» радиод мэдээлээд: «Оросын ШУ, нисэх онгоцны аж үйлдвэрийн маш олон эрдэм шинжилгээний хүрээлэн, зураг теслийн салбар түүнчлэн оросын агарсансрын тэргүүлэх хэдэн их дээд сургулийн салбарууд Үндэсний нисэх онгоцны үйлдвэрлэлийн тевийн хурээнд ажиллана. Энэ нь боловсон хүчний бэлтгэл, эрдэм шинжилгээний ажиллагаа болон тэргүүний нисдэг техник зохион бүтээх, нисэх онгоц турших ажлыг нэгтгэсэн төв болно» гэв.

Үндэсний нисэх оннгоцны үйлдвэрлэлийн төвийг Орост байгуулах шийдвэр бур 2008 онд гаргажээ. Зорилго нь дэлхийд цэргийн ба иргэний нисэх онгоцны уйлдвэрлэлийн салбарт тэргүүний байр эзлэх боломж Орос улсад олгох орчин цагийн ШУ-аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад оршино. Ажлын шинэ 10 мянга орчим орон тоо Жуковскийд байгуулахаар төлөвлөжээ. Шинэ төвийг байгуулах ажлыг төрийн ба хувийн хөрөнгөөр санхуужуулэх юм. Төсвийн хөрөнгөөр дэд бутцийн хегжлийг санхуужуулнэ. Шинжээчдийн үнэлснээр хөрөнгө оруулалт 4 тэрбум ам долларт хүрэх юм.