0Орос, Монгол улсуудын хамтарсан “Сэлэнгэ-2012” олон улсын хээрийн сургууль Буриадад өндөрлөсөн ба орос, монголын дайчдын бүлэглэл өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна. Дорнодын цэргийн тойргын хэвлэлийн албаны дарга Александр Гордеев өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна. Бурдуны талбар дээр хоёр улсын цэргүүд болон цэргийн удирдах байгууллагууд, цэргийн мөргөлдөөн болж байгаа бүсэд аюулгүй байдлыг хангах асуудлаар үнэтэй туршлага хуримтлууллаа гэж тэр ярьсан байна. Өнөөдөр Монгол улсын цэргийнхэн өөрсдийн техникээрээ 60 километрийн марш хийж дараа нь ОХУ-ын хилийг давсан байна. Өнгөрсөн даваа гаригт хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгахын тулд их буу тэр дундаа зэрэг гал нээх “Град” тийрэлтэт систем болон сөнөөгч болон армийн нисэх хүчин, танк, явган цэргийн байлдааны машин зэргийг хэрэглэсэн хээрийн сургуулийн хамгийн идэвхитэй үе өндөрлөсөн байна. Тусгай ажиллагааны явцад Ми-8 нисдэг тэргэнээс десант буулгасан байна.