ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 10-р сарын 3-4-нд Пакистан улсад айлчилж хоёр талын хэлхээ холбоог идэвхижүүлэх арга зам болон афганы дотоодын зохицуулалтын төлвийг тус улсын удирдлагуудтай хэлэлцэх болно. Пакистаны ГХЯ-ны хэвлэлийн алба өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Пакистаны ГХЯ-ны сайд Хина Раббани Ханы урилгаар Сергей Лавров Исламабадад айлчлах юм. Айлчлалынхаа үеэр Лавров Пакистан улсын ерөнхийлөгч Асиф Али Зардари, ерөнхий сайд Юсуф Реза Гилани болон тус улсын бусад удирдагчидтай уулзах юм. Пакистан улс ОУ-тай худалдааны салбар болон эрчим хүчний хамтын ажиллагааг ихэд сонирхож байна гэж Пакистаны ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. Афганистан улсын улс төрийн зохицуулалтын процессийн төлвийг талууд бас хэлэлцэх юм байна.