ОУ-ын алс дорнодын усанд хулгайгаар загас агнаж байгаад баригдсан хятадын хоёр хөлөг онгоцыг ОХУ-ын Алс Дорнодын Приморын хязгаарын Владивосток хотын шүүх хурааж авах шийдвэр гаргасан байна. ОХУ-ын УАБА-ны Приморын хязгаарын Хилийн цэргийн албаны мэдэгдлээс иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж мэдэгдлээ. Мөн хятадын загас агнуурын хоёр компанийн эздийг 1,6 сая рубль буюу 51,2 мянга орчим доллароор торгох шийдвэр гаргасан байна. Оросын хилчид 2011 онд ОХУ-ын эдийн засгийн усан бүсэд хулгайгаар загас агнаж байсан хятадын “Лу Вэй Юй 0579”, “Лу Жун ю Шу 277” хөлгүүдийг баривчилсан юм. Эдгээр хөлгүүд дээрээс хилчид хууль бусаар агнасан 260 тонн нялцгай биет загасыг олсон юм. ОУ-ын загас агнуурын хууль тогтоомжийг зөрчин 2011 онд баригдсан хятадын загас агнуурын хөлөг онгоцуудын торгуулиас ОХУ-ын төсөвт 5,8 сая рубль буюу 185,6 мянган доллар нэмж орсон байна.