Хоёр өөр газар байдаг АЦС-ийн 1 МВт-ын хүчин чадалтай 2 реактортыг гэмтэл илэрсэн учир зогсоосон байна. Өмнөд солонгосын ОНХМХ-үүд эдгээр станцуудын Корё Хидро энд Нуклер Пауэр ко. оператор компанийн эх сурвалжаас иш татан ингэж мэдээлсэн байна. Тус улсын зүүн өмнөд нутагт орших “Щиногри” АЦС-ийн эхний реакторыг орон нутгийн цагаар өглөөний 8 цагт реакторыг автоматаар зохицуулдаг голны ажиллагаанд доголдол гарсан гэсэн дохио өгсний дараа зогсоосон байна. Үүнээс хоёр цагын дараа тус улсын баруун урьд нутагт орших “Ёнгван” АЦС-ийн реакторыг зогсоосон тухай мэдээлсэн байна. Харин энэ удаа реакторт ус өгдөг насосны ажиллагаанд доголдол гарсан байна.Тус компанийн төлөөлөгч “Франс Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө энэ хоёр ослын хооронд ямар нэгэн холбоо байхгүй, цацраг идэвхит бодис тараагүй гэж тэмдэглэсэн байна. Реакторуудын ажлыг хэзээ сэргээх тухай тодруулсангүй.