Босогчдыг зэвсэглэн мөргөлдөөнийг улам гааруулж гэж АНУ, Түрк, Катар, Саудын Арав, Ливи улсуудыг Сирийн ГХЯ-ны тэргүүн бөгөөд дэд ерөнхий сайд Валид Муаллем буруутгалаа. Эдгээр болон бусад улсууд сирийн хямралыг зохицуулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бусниулаж байна гэж тэр нэмж хэлсэн байна. Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ЕА-н чуулганы хуралдаан дээр Муаллем үг хэлэхдээ, улс орондоо цус урсгасан байлдааныг зогсоохын тулд Дамаск олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байсан, ажиллахад ч бэлэн байна гэж тэмдэглэсэн байна. Тэрээр сирийн бүх сөрөг хүчнийг яриа хэлэлцээ хийхэд уриалаад, сирийн төр засаг асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн байна. Зарим нэгэн улсууд “сирийн ард түмний эрх ашгийн тухай яриаг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ашиглахыг санаархаж байна гэж” сайд тэмдэглэсэн байна. “Сирийн нийгэмд хагарал үүсгэж байгаа алан хядагчдын бүлэглэлийн гэмт хэргээс өөрийн ард түмнээ Сири улс хамгаалах болно гэж” нэмж хэлжээ. Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах тухай гаднаас уриалж байгаа нь ичгүүр сонжуургүй явдал юм. Улс орныхоо тэргүүнийг ард түмэн нь сонгодог болохоос гадны хүч сонгодогггүй гэж Муаллем хэлжээ. Хилийн районуудаас сиричүүд Түрк, Ливан, Иордан, Ирак улсууд руу дүрвэж байгаа асуудлыг Сири улсын ГХЯ-ны тэргүүн хөндөхдөө, тэд алан хядагчдын бүлэглэлээс айн эмээж зугтаж байгаа гэж хэлсэн байна. Дараа нь дүрвэгсэдийн лагерьт очиж “хүн амьдрахын аргагүй нөхцөлд” амьдарч байгаа гэж тэр хэлсэн байна. Өөрийн хот, тосгон, гэр орондоо эргэн ирэхийг Муаллем сирийн ард түмэнд уриалаад, сирийн төр засаг тэдний буцаж ирэх аюулгүйн баталгааг дааж байна гэж онцлон тэмдэглэсэн байна.