Москва, Бээжингийн хооронд стратегийн түншлэл цаашид бэхжинэ гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин найдаж байна. БНХАУ байгуулагдсны 63 жилийн ойг тохиолдуулон БНХАУ-ын дарга Ху Зиньтаод илгээсэн баярын цахилгаан утсандаа тэрээр ингэж мэдэгдсэн байна. ОХУ болон БНХАУ-ын харилцаа маш өндөр түвшинд байгаа гэж Путин тэмдэглэсэн байна. G20, ШХАБ, БРИКС, АНДЭЗХАБ болон бусад олон талт нэгдлүүдийн хүрээнд харилцан хамтын ажиллагаагаа улам сайжруулахад Москва, Бээжингийн хоорондын харилцаанд сайхан ирээдүй байна. Эдгээр нэгдлүүдийн хүрээнд үр ашигтай зохилдох нь олон улсын аюулгүй тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болж байна гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Хятад улс эдийн засаг, шинжлэх, ухаан техникийн хүрээнд амжилт гаргаж байгаа нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн орчин цагын динамикийг олон талаар тодорхойлж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Зургадугаар сард Бээжинд, 9-р сард Владивостокт Ху Зиньтаотай хийсэн хэлэлцээрийн үеэр “хэлэлцэж тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллана” гэдэгт Путин итгэлтэй байна. “Нийтлэг хүчин чармайлтын хүчээр орос, хятадын стратегийн түншлэл ард түмнүүдийнхээ сайн сайхны төлөө цаашид улам бэхжих болно гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч итгэлтэй байгаагаа илэрхийллээ.