Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өөрийн танхимын 18 сайдаас 10-ыг нь солиллоо. Нодог ерөнхий сайдаар томилсноос хойш засгийн газарт хийж байгаа хамгийн том сэлгээ энэ юм. Сүүлчийн удаа 6-р сарын эхээр Нода өөрийн танхимаа хольж солих шаардлагатай болсон юм. Тэр үед сөрөг Либерал ардчилсан нам, эрх баригч Ардчилсан намд 5 сайдын суудлаа алдсан юм. Одоо гуравхан сарын дараа энэ тоо хоёр дахин нэмэгдлээ. Танхимын шинэ өөрчлөлт нь нийгмийн асуудал хурцадснаас болж дотоод улс төрийн бодлого нуран унасантай холбоотой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов үзэж байна.

Нода парламентыг тараагаагүй цагт хамтарч ажиллахгүй гэж сөрөг хүчин мэдэгдэж байгаа. Нода мухардмал байдалд ороод байна. Үүнээс болж л өөрийн тахимдаа сэлгээ хийсэн байх. Парламентын сонгуулийн өмнөхөн ийм алхам хийснээрээ Нода өөрийн намын нэр хүндийг өргөнө гэж найдаж байгаа бололтой. Миний бодлоор парламентын сонгууль оны эцсээр болох байх. Сонгуулийн дүн бараг тодорхой харагдаж байна. Ардчилсан нам ялагдах байх. Либерал ардчилсан нам дахиад төрийн эрхийг авч ерөнхий сайд нь Синдзо Абэ болно гэж тэр ярилаа.

Сайд нарын танхимын энэ удаагийн сэлгээ нь Япон улс өөрийн ойрын хөрш Хятад, Өмнөд Солонгос улсуудтай харилцаа урьд үзэгдээгүйгээр хурцадсан үед боллоо. Хамгийн сонирхолтой нь тус улсын гадаад бодлогыг хариуцаж байгаа этгээдүүд өөрийн суудал дээрээ үлдлээ. Эдгээр нь ГХЯ, БХЯ-ны тэргүүнүүд, засгийн газрын хоёр дахь хүн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга нар юм. Сенкаку арлын эргэн тойронд Хятад улстай, Такэсима арлын талаар Өмнөд Солонгос улстай хийж байгаа газар нутгийн маргаантай асуудлаар хатуу байр сууриа хадгалана гэдгээ ерөнхий сайд ойлгууллаа.

Үндэсний үзэл, эх оронч үзлийг бадраахын тулд Нода, Сенкаку ольтрог арлын зарим хэсгийг улсын болгох алхамыг санаатайгаар хийсэн гэж олон шинжээчид үзэж байна. Ингэснээр түүний рейтинг өсөх ёстой байсан юм. Харин байдлаас ажихад энэ нь хангалттай биш байсан бололтой. Нэгэн сонирхолтой зүйл болсон нь Какуэя Танакагийн охин Микико Боловсролын яамны сайд болжээ. Түүний эцэг 40 жилийн өмнө ерөнхий сайд байхдаа Токио, Бээжингийн харилцааг сайжруулж байсан юм. Микиког сайдаар томилосон явдлыг Бээжинтэй эвлэрэл хийх алхам гэж ойлгож болохгүй гэж Нода мэдэгдсэн байна.

Сүүлийн долоон жил Япон улсад 10 ерөнхий сайд солигдсон ба Нодагийн засгийн газар сүүлийн гурван жилийн ардчилсан намын гурав дахь нь юм. Ардчилагчид ч тэр либерал ардчилагчид ч тэр, намын дотоодын асуудлуудыг шийдэхдээ ойрын хөршүүдтэйгээ харилцаагаа хурцатгасан асуудлыг тоож үзээгүй юм. Дотоодын нийгмийн асуудлуудыг шийдэхдээ нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг барьцаалахаар дотоодын асуудал ч шийдэгдэхгүй, маргаантай асуудал ч шийдэгдэхгүй байгаа юм.