Өмнөд Солонгост улс төрч бүр өөрийг нь илчлэх баримт цуглуулж мэдэхэд бэлэн байх ёстой. Солонгосын од гэмээр улс төрч Ан Чхоль-су ийм байдалд оров. «Доогуурдуулсан хэлэлцэр» гэгчэд хамаатай гэж түүнийг илчлэн бурушаажээ.

«Сайн сэгсэрвэл тоос гарцаагүй бүргэнэ» гэдэг солонгос зүйр үг байдаг. Саяхан профессор Ан Чхоль-су энэ зүйр үг үнэн зөв байгаад үнэмшив. БНСолонгос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд биеэ дааж нэр дэвшинэ гэж профессор мэдэгдмэгц түүнийг хүчтэй «сэгсэрч» эхлэв. Удахгүй дээрх зүйр үгэнд өгүүлснээр болов.

Нэр дэвшэгчийн гэргий Ким Мигён 2001 онд Сеулийн өмнөд хороололд орон сууц худалдан авахдаа түүний үнийг албан ёсны баримт бичгүүдэд нэлээд багасгасан нь илрэв. Тэр үед худалдан авсан орон сууц барагцаалбал 400-480 сая воны үнэтэй байсан бол 250 сая воноор худалдан авсан гэж гэргий нь баримт бичгүүдэд заажээ. Өөрөөр хэлвэл нэр дэвшэгчийн гэргий Солонгост «доогуурдуулсан хэлэлцээр» гэгдсэн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Татварыг багасгахаар ийн хэлэлцээр гэгчэд гарын үсэг зурдаг. Ан Чхоль-сугийн гэргий чухам ийн зорилготой байсан гэж нэр дэвшэгчийг эсэргүүцэгчид өгүүлсэн нь мэдээжийн хэрэг. Ан Чхоль-су орон сууцны өртөгийг доогуурдуулж заасныг хүлээн зөвшөөрэв. «2001 онд орон сууцны бодит өртөгийг доогуурдуулсан. Ямар байсан ч алдаа гаргаснаа хүлээж уучлал гуйж байна» гэж тэрээр 9-р сарын 27-нд мэдэгджээ.

Гэвч Ан Чхоль-сугийн түвэг бэрхшээл үүгээр эцэслээгүй. Эсэргүүцэгчид нь түүнийг илчлэх баримтыг хаанаас олж болохыг мэдсэн шиг байна. Удалгүй тэд бас нэг сэжигтэй хэлэлцээрийг олов. 2001 оны 10-р сард Ан Чхоль-су орон сууцны байраа худалдсан байна. 70 сая воноор худалдсан гэж тэрээр албан ёсоор мэдээлжээ. Гэвч тэр үед ийн байр үнэн хэрэг дээр барагцаалбал гурав дахин илүү үнэтэй байсан. Ингээд бас нэг «доогуурдуулсан хэлэлцээр» гэгчийг олсон шиг байна.

Эдгээр илчлэх баримт солонгосын сонгуулийн кампанит ажиллагаа болон профессор Ан Чхоль-сугийн хувь заяанд хэрхэн нөлөөлэх нь одоогоор тодроогүй. Одоо Солонгост том баяр болж байна. Улс төрийн амьдрал долоо хоногийн турш зогсонги байх болно. Баярын дараа юу болох вэ? Солонгосын сонгогчид эдгээр илчлэх баримтыг тоомсорлохгүй байж магадгүй. Юу гэвэл одоогоос 10-15 жилийн өмнө «доогуурдуулсан хэлэлцээр» гэгч өрийн үзэгдэл байсан юм. Тэр үед олон хүн ийн замаар татвар төлөхөөс зайлсхийж байв. Мөн үзэгдэлтэй саяхан тэмцэж эхлэсэн.

Сүүлийн өдрүүдэд илрүүлсэн илчлэх баримтуудаасс болж профессор Ан Чхоль-су нэр дэвшэгчдийн цэсээс өөрийгөө хассан ч солонгосын зүүний хүчин сулрахгүй бололтой. Профессор Ан сонгогдох боломжтой зууний хүчний нэр дэвшэгчийг дэмжинэ. Өнгөрсэн онд Сеулийн засаг даргын сонгуулийн явцад ийн үйл явдал болсон. Тэр үед Ан Чхоль-су нэр дэвшэгч болоогүй ч зууний хүчний нэр дэвшигчийг идэвхтэй дэмжсэн билээ. Түүний дэмжлэг зүүний хүчний төлөөлөгч ялахад шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ удаагийн маргаан бас нэг зүйлийг илчлэн харуулав. Солонгосын оршин суугчид татвар нэлээд бага байсан ч төлөхөөс татгалзаж байна. Энэ нь хойд европ маягийн нийгмийн хэрэгцээг баримжаалах улс цогцлон байгуулахад шилжих үзэл санааг дэмжигчдэд ч хамаатай. Гэвч одоо солонгосын олон оршин суугчийн хүсэл мөрөөдөл болсон нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлж, татвар төлөхэд бэлэн байх хэрэгтэй.