Орос улсад тун удахгүй нэгэн ер бусын ундаа гарах болно. Түүнийг шубат гэж нэрлэдэг ба тэмээний сүүгээр хийсэн тараг гэнэ. Монголоор бол ингэний хоормог юм. Астрахань мужид хоормогыг үйлдвэрлэх юм байна. ОУ-ын өмнөд нутгийн энэ бүсэд тэмээ үржүүлдэг юм. Астрахань муж 6000 тэмээтэй юм. “Цөлийн хөлөг”-ийн оросын хамгийн олон тоо толгой энд байдаг юм.

Шубат буюу хоормогийн жорыг тус хотын их сургуульд боловсруулсан байна. Технолог нь маш энгийн, тэмээний сүүг эхлээд лабораторт шалгадаг байна. Дараа нь түүнийг боловсруулах цехт шилжүүлж тусгай зориулалтын том саванд өндөр температурын боловсруулалт буюу пастеризацийг хийдэг байна. Ингээд 95 хэмд15 минут боловсруулсны дараа л шууд уух зориулалттай сүү бэлэн болдог байна. Харин хоормог нь 4 цагын дараа бэлэн болдог байна. Энэ хоормог гайхалтай лактобактераас болж эмчилгээний чанартай болдог юм гэж ангаахын шинжлэх ухааны доктор Олег Рубальский ярьж байна: «Энэ ундаагаар анагаах өвчний нэрсийн жагсаалт нилээн урт юм. Харшлын эсрэг хэрэгсэл, хорт хавдараас ялангуяа нарийн гэдсний хорт хавдараас урьдчилан сэргийлэх хэрэгсэлийн хувьд ашиглахад маш тустай юм» гэж тэр ярилаа.

Нэг ингэнээс бүтэн жилийн дотор 1500 литр сүү саадаг байна. Ингэний сүүн нь уураг болон сүүний сахарын өндөр агууламжтай, С, А бүлгийн витаминаар баялаг юм. Мөн хүний бие организмд шаардлагатай микроэлементүүд элбэг байдаг байна. Энэ эмчилгээний чанартай ундааг өргөн олонд хүртээмжтэй болгох эсэх нь тэмээчдээс ихээхэн хамаарна гэж Астраханийн их сургуулийн багш, биологийн ухааны доктор Марина Лазько тэмдэглэж байна: «Хамгийн гол нь ингэ саадаг фермерүүдийн сонирхолоос ихээхэн шалтгаална. Тэд ингэнийхээ тоо толгойг сайн өсгөх л хэрэгтэй байгаа юм» гэж тэр ярилаа.

Одоогийн байдлаар харамсалтай нь мах, ноосны чиглэлээр өсгөж байгаа юм. Нутгийн иргэд ботгоны махаар бешбармак гэдэг үндэсний хоол хийдэг нь үнэхээр харамсалтай. Тэмээ маш өндөр чанартай ноостой юм. Тэмээний ноосоор хийсэн эд зүйл хөнгөн, зөөлөн дулаахан гэдгийг хүн төрлөхтөн эрт дээр үеэс мэддэг билээ.

Астрханийн их сургуулийн эрдэмтэд ингэний хоормогноос гадна ингэний сүүний йогурт хийхээр төлөвлөж байна. Ингэний жинхэнэ сүүгээр хийх шинэ бүтээгдхүүн ингэний хоормогны нэгэн адил эмчилгээний чанартай юм.