«Старая Русса хотын цэцэрлэг» бүс нутаг дундын хөдөө аж ахуйн 2 дахь яармаг ойрын амралтын өдрүүдэд Москва, Санкт-Петербургийн хооронд орших Старая Русса хотноо болно. Орос, Белоруссын янз бүрийн бүс нутгийн хөдеө аж ахуйн хөделмөрчид түүнд оролцоно. Алим яармагт оролцочдын гол сэдэв болно.

Яармагийг зохион байгуулагчдын мэдэгдснээр бүх бараа таваар ямар нэг хэмжээгээр алимтай холбоотой байх ёстой. Энэ нь мэдээжийн хэрэг. Алим бол оросын гол төрлийн жимс юм. Залуужуулах алим гэгчийг ардын аман зохиолд дурджээ. 8-р сард үнэн алдартны шашинтнууд Алимын Спас хэмээх баяраа тэмдэглэдэг. Энэ баяр гэхэд цэцэрлэгт алим бүрэн боловсрож байна. Мөн баярын өдер идсэн алим хүслээ биелүүлэхэд туслана гэж залуучууд үздэг. Мөн өдөр ядуу, өвчлөсэн хүмүүсийг алимаар дайлана.

Намар Орост алим хаа сайгүй худалдаж байна. Зарим тулгуур бичгээс харахад Оросын алимын цэцэрлэгийн тухай лавтай мэдээлэл бүр IХ зуунд хамрагдана. ХIV зуунд алим Орост тархав. Том том цэцэрлэг ХIХ-ХХ зуунд бий болсон. Одоо алим өвлийн цаг уурын байдал таарвал адим хаа сайгүй ургуулж байна.

Алим оросын оршин суугчдын идэж байгаа бүх жимсийн гуравны нэгийг эзлэж байна. Эмч нарын тооцоолсноор манай орны оршин суугч бүр жил дутам 15-20 кг алим идэж байна. Гэвч орос алим гадаадаас бас худалдан авдаг. Хятад, польш, францын алим зах зээл, дэлгүүрт гарч байна. «Өслөтин цэг» судлалын компанийн тоо баримтуудаас харахад москвагийн оршин суугчдын бараг тэн хагас нь өвөл оросын үйлдвэрлэлийн алим авч байна. Оросын алим экологийн талаар цэвэр, шинэ, илү амттай гэж үздэг. Учир нь тэдгээрийг холоос авчирж хадгалахгүй хийгээд химийн тусгай бодисоор боловсруулахгүй байна.

Гэсэн ч Орост жимсний цэцээрлэг ховордсон. Шинжээчдийн хэлснээр цэцэрлэгийн аж ахуй эрсдэлтэй холбоотой. Орост хахир хүйтэн өвөл ирээдүйн ургац төдийгүй мод сөнөж мэднэ. Зах зээлийн этгээдүүдийн хэлснээр өвөл бүрэн бүтэн цэцэрлэг хөлдэж сөнөх тохиолдол олонтаа гарч байна.

Сүүлийн 20 жилд Орос улсад цэцэрлэгийн томоохон шинэ шинэ аж ахуй ажиллаж эхлэв. Старая Руссад ажиллах яармаг эдгээр аж ахуйн ажилтнуудад дэмжлэг үзүлнэ. Энэ удаагийн яармагийн хүрээнд жимсний шилдэг модны худалдаанд гойд анхаарал тавих юм. Цэцэрлэгийг эрчимтэй хөгжүүлэх төслийг бүр хоёр жилийн турш Старорусский районд хэрэгжүүлж байна. Энд алимын цэцэрлэгийн талбайг жилээс жилд өргөжүүлэхээр төлөвлежээ.