Хятадын «Ляонин» анхны нисэх онгоц тээгч хөлөг флотын бүрэлдэхүүнд орсон нь үндэсний баяр ба 11-р сард болох ХКН-ын чухал их хуралд зориулсан БНХАУ-ын амьдралын чухал үйл явдал болсон юм. Үүний хамт энэ үйл явдлаар хятадын флотын хөгжлийн анхны бэлтгэлийн үе дууслаа. Ер нь «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөгийг жагсаалтад оруулсан нь бүс нутагт буурьтай өөрчлөлт гаргахгүй боловч ийн өөрчлөлт гаргах суурь тавьж байна гэж Стратеги, технологийн магадлалын төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Хятадын АЧА-ийн Тэнгисийн цэргийн хүчний нэрд гарсан командлагч байгаад БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга болсон адмирал Лю Хуацин нисэх онгоц тээгч хөлөг Хятадад зайлшгүй чухал гэсэн сэдвийг бусдаас түрүүн дэвшүүлжээ. Нисэх онгоц тээгч хөлөг Хятадыг хүрээлж байгаа арлуудын хүрээнд тэнгист ноёрхоход тус дөхөм үзүүлнэ гэж Лю Хуацин үзэж байсан юм. Хятад энэ талаар АНУ буюу ЗСБНХУ-тай өрсөлдөх ёстой гэжээ. Флот БНХАУ-ын ашиг сонирхолыг ойр хавийн тэнгист хангах ба Тайванд шахалт үзүүлэхэд туслах хязгаарлагдмал зорилтыг биелүүлэх байсан. Тэр үед далайн флотыг байгуулахыг хэтийн зорилт хэмээн үзэж байв.

1980-д оны суулч, 1990-д оны эхээр нисэх онгоц тээгч хөлгийг үйлдвэрлэж ашиглах талаар хуримтласан гадаадлын туршлагыг судлах замаар анхны алхам хийжээ. Өрнөдийн ба зөвлөлтийн загвар, баримт бичгийг судласны ачаар 1998 онд Украинаас худалдан авсан зөвлөлтийн «Варяг» нисэх оннгоц тээгч хөлгийг шинэчлэх ажлыг хөнгөтгэв. Эдүгээ Хятадын АЧА-ийн Тэнгисийн цэргийн флот Бразилийн флоттой хамтран ажиллаж, бразилийн ганц» Сан-Паоло» нисэх онгоц тээгчийг ашиглах туршлагыг судлаж байна.

Хятадын нийтлэлээс харахад тус улс ямар нэг тодорхой ангилалын нисэх онгоц тээгч хөлөг үйлдвэрлэх төдийгүй нисэх онгоц тээгч хөлгийн флотыг байгуулах урт хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлж байна гэж Стратеги, технологийн магадлалын төвийн шинжээч Василдий Кашин тэмдэглэв. Зөвлөлтийн «Варягийг» гүйцээж шинэчлэснээр хетелберийн эхний уеийг дуусах юм. Энэ хөлөг гол төлөв сургалт, туршилтын зорилгод үйлчилнэ гэж БНХАУ-ын БХЯ-аас удаа дараа мэдэгджээ.

Үүний хамт Шанхай дахь Зянаннийн хөлөг онгоцны үйлдвэрт хятадын анхны нисэх онгц тээгч хөлөг үйлдвэрлэх бэлтгэл хийж байна. «Ляонин» хөлөг онгоц дараачийн нисэх онгоц тээгч хөлгүүдийг үйлдвэрлэж ашиглах нөхцөл бүрдүүлэх ёстой.

Байдлаас харахад хятадын флот зохих хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд «Ляониноос» огт өөр нисэх онгоц тээгч хөлөг үйлдвэрлэнэ. «Варяг» хөлөг онгоцыг бодоход хятадын ирээдүйн нисэх онгоц тээгч хөлөг онгоц маш нарийн цахилгаан соронзон катапульт төхөөрөгтэй байх болно. Атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэж болзошгүй гэж үзэж байна. Тэр тухайлбал J-15 хунд сөнөөгч онгоц, JL-9 сургалт-байлдааны тийрэлтэт онгоц болон шумбагч хөлөг эсэргүүцэх, эрэх-аврах нисдэг тэргүүд тээх юм.

052D төслөөр үйлдвэрлэж байгаа эскадрын мина зөөгч хөлөгтэй төстэй хөлөг онгоцууд нисэх онгоц тээгч хөлгийн цохилтын бүлгийн бүрэлдэхүүнд орно. Хятад тэдгээрийг америкийнхтэй төстэй байлдааны мэдээлэл-жолоодлогын системээр зэвсэглэж байна. Тухайн үед ийн системийг боловсруулж үйлдвэрлэхэд нь АНУ-д 20 гаруй жилийн хугацаа шаардагдсан билээ. Мэдээжээр Хятад бусдын ололтыг ашиглаж урагш ахиж чадна. Гэвч маш өргөн цар хүрээтэй зорилтыг биелүүлэх учир хятадын систем удахгүй байлдааны бүрэн чадвартай болно хэмээн үзэж болохгүй байх. Харин хятадын удирдлагаас тэсвэр тэвчээртэй бодлого явуулж, хөрөнгө оруулж, төсөлд зохих анхаарал тавьбал эдгээр зорилгод хүрч мэднэ.