Өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Facebook нийт олонтой харилцах сулжээг үндэслэн байгуулагч, ерөнхий захирал Марк Цукербергийг хүлээн авч уулзана. Дэлхийн томоохон интернет-корпораци Оросын хөрөнгө оруулагчид ба маш олон хэрэглэгчтэй юм. Иймээс Медведв Цукербергтой уулзахыг сонирхсон гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова тэмдэглэв.Тухайлбал Цукерберг «Сколково» дахь дээд зэргийн технологийн нэгэн төслийг сонирхов. «Сколково» бол Дмитрий Медведевийн санаачилгаар Москва орчимд байгуулж байгаа инновацийн төв, шинэ технологийг боловсруулах ШУ-технологийн цогцолбор юм.