Италид олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцсон оросын сурагчид дөрвөн алтан медаль хүртлээ. Эцэст оросын сурагчид дээд шагналын тоогоор хятадын багтай 1-р байр хуваалцав. Дэлхийн 82 улсын 300 төлөөлөгч тэмцээнд оролцсон. Энэ нь оросын сурагчдын хувьд сүүлийн арван жилийн шилдэг үр дүн болов. «Хамгийн гол нь бүх зорилтыг биелүүлж чадахаа ухамсарлаж тайван байх хэрэгтэй» гэж олимпидад оролцсон Максим Ахмедов хэлжээ.