Өнөөдөр Москвагийн Тверийн шүүх «Гэмгүй лалын шашинтнууд» лалын эсрэг шуугиант киног Орос улсад хориглох тухай прокурорын газрын шаардлагыг авч үзэх юм. АНУ-д зохиосон кино лалын шажинт хэдэн улсад АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад халдах ажиллагааг өдөөв. Тухайлбал лалын радикал хэсэг үзэлтэн Ливийн Бенгази хотод суугаа АНУ-ын ерөнхий консулын газрыг буудаж, галдан шатаасны уршгаар америкийн дөрвөн иргэн түүний дотор элчин сайд Крис Стивенс амь үрэгдэв. ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Москвагийн Тверийн шүүхэнд хандан дурс бичлэгийг хэт даврагч үзэлт кино хэмээн үзэхээр зарга мэдүүлэв. Түүнээс гадна энэ кино бүхий сайтыг хаахыг бүс нутгийн прокурорын газруудад даалгав. Өнгөрсэн долоо хоногт Чеченд мөн кино үзүүлэх сайтыг хаажээ. Чечений нийслэл Грозный хотын шүүх бүс нутгийн яамныхаа заргаар кино үзүүлэх арга хэмжээг хориглох тогтоол гаргав.