Урьд Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Ахмед Шафикын эсрэг үүсгэсэн эрүүгийг 2 дахь хэргийг Каирын шүүхэнд шилжүүлэв. Гадаадад байгаа улс төрчэд хаахульдсан ял тулгасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Өөр арван хүний хэргийг шүүхэнд бас шилжүүлжээ. Тэд бүгд Египетийн иргэний нисэх хүчний дээгүүр албан тушаалтан байжээ. Ахмед Шафик засгийн газрын тэргүүнээр томилогдохынхоо өмнө нисэх хүчний сайдын албан тушаал олон жил хашсан билээ. Энэ нь улс төрч энэ оны 6-р сард ерөнхийлөгчийн сонгуульд ялагдснаас хойш шүүхэнд шилжүүлсэн түүний эрүүгийн 2 дахь хэрэг билээ. Египетийн огцоруулсан ерөнхийлөгч Хосни Мубаракын хамтран зүтэгч асан Шафикын анхны эрүүгийн хэрэг газрын тойрны хууль бүс луйвар ажиллагаантай нь холбоотой юм. Эдүгээ Шафик Арабын Нэгдсэн Эмирт улсад сууж байна. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсныхаа дараагар гэр бүлийн гишүүдтэйгээ хамт тийшээ очжээ.