Өчигдөр Анкарад эрх баригч «Шудрага ёс, хөгжлийн намын» IV их хурлаар Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг намын удирдагчаар улиран сонгов. «Шудрага ёс, хөгжлийн» намын даргын албан тушаалд дэвшсэн ганц нэр дэвшэгч Эрдоган лалын төлөөний намыг 3 дахь удаагаа тэргүүлэх боллоо. 2001 онд үндэслэн байгуулсан нам Түркэд 2002 оны парламентын сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарчээ. Намын их хурал 2014 онд Түркийн шинэ ерөнхийлөгчээр сонгогдох замыг Эрдоганд нээж өгснийг шинжээчид тэмдэглэжээ. Түркийн ерөнхий сайд их хурал дээр үг хэлж, гол төлөв улс төр, эдийн засгийн асуудлыг хөндэв. Түрк дэлхийн хямралын сорилтыг давж, тогтонги улс гэдгээ харуулсан гэж тэрээр тэмдэглэв. 2013 онд Түрк Олон улсын валютын санд урьд авсан зээлээ бүрэн төлнэ гэж Эрдоган мэдээлжээ. Түркийн засгийн газрын тэргүүн гадаад бодлогын асуудлыг хөндэж, Сирийн байдлыг аль болох түргэн зрхицуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн гишүүн ОХУ, БНХАУ хоёрт хандан Сирийн Башар Асадын дэглэмийн талаар байр сууриа хянан үзэхийг уриалав. Түүнээс гадна Эрдоган «Гэмгүй лалын шашинтнууд» шуугиан дэгдээсэн кино интернетээр үзүүлэсэнтэй холбогдуулан лалыг үзэн ядахыг гэмт хэрэг хэмээн үзэхийг уриалжээ.