Өнөөдөр Японы ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг зарлав. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар ерөнхий сайд засгийн газрынхаа бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийж, засгийн газрын 18 гишүүний 10-г солив. Сэйзи Маэхара Сайд нарын танхимын бүрэлдэхүүнд ахин оров. Урьд Мэхара Наотогийн засгийн газарт ГХЯ-ны тэргүүн байсан. Одоо тэрээр төрийн стратеги, эрчим хүчний бодлогын төлөвлөлт, сансрын салбарын хөгжлийн асуудлыг хариуцах юм. Корики Зёзима сангийн сайд, Икко Накацука санхүүгийн бодлогын сайд болжээ. Кэйсю Танака хууль зүйн яамныг тэргүүлэв. Дэд ерөнхий сайд Кацуя Окада, ГХ-ийн сайд Коитиро Гэмба, БХ-ын сайд Сатоси Моримото нар албан тушаалаа хэвээр хаших юм. Засгийн газарт хийсэн халаа сэлгэлгэ ирэх зун болох парламентын доод танхимын сонгуулийн өмнө эрх баригч Ардчилсан намын байр суурийг бэхжүүлэх ёстой.