Дипломат төлөөлөгчдийн газраа Газын зурваст нээхийг Катар мэдэгдсэн тухай АП агентлаг мэдээлэв. Энэ нь элчин сайдын яам ажиллана гэсэн үг биш гэж Персийн булангийн жижиг улсын төлөөлөгчид тэмдэглэв. Газад суугаа Катарын дипломат төлөөлөгчдийн газраас хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Катараас ирүүлж буй олон зуун сая долларын хөрөнгөд хяналт тавих юм. Агентлагийн уламжлан мэдээлснээр дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн элчин сайдын статустай болно. Төлөөлөгчдийн газрыг нээх нь Катар улсаас ХАМАС лалын хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрч байгааг тусган харуулж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгээс ХАМАС хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөөгүй боловч тус хөдөлгөөн 2005 оноос Газын зурвасыг удирдаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг Иордан голын баруун эрэгт оршин суудаг Палестины үндэсний засаг захиргааны ба ФАТХ хөдөлгөөний удирдагч Махмуд Аббасыг Палестины удирдагч хэмээн үзэж байна.