Өнөөдөр 10-р сарын нэгэнд Хятвад төрийн гол баяраа-БНХАУ үндэслэн байгуулагдсны өдрийг тэмдэглэж байна. Энэ удаад БНХАУ үндэслэн байгуулагдсны 63 жилийн ойг тэмдэглэж байна. Өнгөрсэн бямба гаригт Бээжинд болсон ёс төртэй хүлээн авалтад Хятадын дээгүүр албан тушаалтай удирдагчид түүний дотор БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нар байлцав. Вэнь Зябао ХКН-ын ТХ, Төрийн зөвлөлийн өмнөөс БНХАУ-ын бүх иргэн болон Сянган, Аомэн, Тайванд ба гадаадад оршин суудаг хятадуудад баярын мэнд хүргэв. Хятад улс улс орныхоо амьдралын бүх салбарт шинэтгэлийн бодлого хойшид ч явуулж, гадаад хэлхээ холбоог өргөжүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх чиг бодлого баримталж, нийгмийн хүрээнд шудрага зарчмыг хамгаалахыг тэрээр тэмдэглэв. Удахгүй улс орны ирээдүйд нэн чухал ХКН-ын ХVIII их хурал болохыг Вэнь Зябао дурдав. БНХАУ-ын удирдлага « хятадын өвөрмөц шинж чанартай социализмыг хөгжүүлэх намын жанжин чиг бодлогыг хөдөлбөргүй явуулахыг» мэдүүлэв. Бээжин Тайвантай харилцааг эв зүйгээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Хятад улс энх тайван биеэ даасан гадаад бодлого явуулна гэж Вэнь Зябао хэллээ. Үүний хамт «Хятад тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа шийдвэртэй хамгаалахыг» тэрээр онцлов. БНХАУ үндэслэн байгуулагсан өдрийг тохиолдуулан 9-р сарын 30-аас 10-р сарын 7-ыг дуустал амралтын өдрүүд уламжлал ёсоор зарлан мэдээлэв. Түүнээс гадна өчигдөр намрын дундуурын ардын баярыг Хятад ба Зүүн-өмнөд Азийн орнуудад тэмдэглэлээ.