Голландын далай судлаач Виллем Баренцийн 4 зууны өмнө Шинэ Газрын эргийн ойролцоо живсэн далбаат онгоцыг эрэх эрдэм шинжилгээний экспедицийнхэн аяндаа гарлаа. Эрдэмтэдийн суусан “Алдан” судалгааны хөлөг онгоц ОУ-ын хойд нутгийн Архангельск хотын боомтоос өчигдөр гарсан байна. Гурван долоо хоногийн турш 12 хүн Спорый хошууны эрэг орчмын усны 40 метрийн гүнд хөлгийн хэсгийг эрж хайх юм. Энэ хөлөг онгоцны зарим хэсгийг олж уснаас гаргаснаар Газар зүйн агуу их нээлтийн эрин зууны үеийн далбаат онгоцыг анх удаа эрдэмтэд сэргээн босгох юм. Номхон далай руу гарах хойд тэнгисийн замыг олхын тулд Виллем Баренц арктикийн тэнгисээр гурван удаа аяласан юм. 1596 оны намар голландын хөлөг мөсөнд баригдан хөлдсөн ба далайчид Шинэ Газар дээр өвөлжсөн байна. Баренц арктикийн энэ ольтрог арал дээр бурхан болсон юм.