Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ЕА-н 67-р чуулган дээр Сири улсын эргэн тойрны асуудлаар энэ долоо хоногт халуун яриа өрнөлөө. Энэ улсын цаащдын хувь заяаны талаарх санал яг тэг дундуураа хуваагдлаа. Сирийн төр засаг болон босогчдын сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохыг Катар улс уриаллаа. Энэ уриалгыг Франц, Тунис улсууд идэвхитэй дэмжлээ. Харин Москва, Тегеран, Каир мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахын төлөө байна. Энэ мэтгэлцээнд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эчнээгээр оролцлоо. Тусгаар улсын эсрэг хүч хэрэглэх талаар эвслийн доторх тохиролцооны аюул болон НҮБ-ыг тойрон гарч үйл ажиллагаа явуулах зэрэг явдлыг гаргаж болохгүй гэж тэр мэдэгсэн байна.

Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгчид гаднаас хүч хэрэглэн түлхэн унагаахыг байнга давтаж байгаа нь өнөөгийн байдлаараа НҮБ хариуцлага хүлээх чадваргүйг харуулж байна. Москвад В.Путин гадаадын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг гардан авахдаа бодлогогүй үйл ажиллагаа явуулахгүй байхыг дэлхийн хамтын нийгэмлэгт анхаарууллаа.

Эрхийг улс орнууд яаж дээдэлдэг вэ, олон улсын тавцан дээр яг л тэгж дээдлэх ёстой. Энэ нь манай гариг дэлхийн халуун цэгүүд тэр тусмаа Ойрхи Дорнод, Хойд Африкт болж байгаа үйл явдлуудтай шууд холбоотой юм. Дэглэмийг солих зорилгоор хүчирхийллийг үргэлжлүүлхийг янз бүрийн аргаар өдөөн хатгах нь нөхцөл байдлыг мухардмал байдалд л оруулна. Олон улсын эрх зүйд тулгуурлалгүйгээр орчин цагын дэлхий ертөнцөд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. НҮБ-ын олон талт зарчмыг нэг талыг барьсан үйл ажиллагаа болон ямар нэгэн эвслийн тохиролцоогоор солих гэж оролдох нь хэзээч сайн юманд хүргэхгүй. Ийм үйл ажиллагаа нь тоггтворгүй байдал, эмх замбараагүй байдлыг л бий болгох уршигтай гэж В.Путин ярилаа.

Энэ мөргөлдөөнийг зөвхөн энхийн замаар л шийдэх ёстой гэдгийг НҮБ-ын ЕА дээр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ. Сири улсын мөргөлдөөн тус бүс нутгийн болон бүх дэлхийн аюулгуй байдалд заналхийлж байна. Хүүхэд эмэгтэйчүүд амь насаа алдаж байна. Энэ асуудлыг цэрэг дайны аргаар шийдвэрлэж болохгүй гэдгийг бүх улсууд хүлээн зөвшөөрхийг би уриалж байна гэж тэрээр хэллээ.

АНУ-ын хатгалагаар барууны орнуудын тэргүүнүүд НҮБ-ыг тойрон гарч Дамаск, Тегеран хоёрыг яаж тоншихов, ер нь олон улсын харилцааны өнөөгийн системийг яаж тасчиж хаях вэ гэж бодсоор байна. ЕА-н чуулган дээр Сири улсад хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцохыг уриалсан Катар улсын эмир, шейх Хамад бен Халиф аль-Тани гал дээр тос нэмлээ. Ливи улсад тогтоосон шиг нислэггүй бүс байгуулахыг тэрээр санал болгосон байна. Энэ хандлага бол үнэхээр аюултай гэж улс төр судлаач Игорь Коротченко үзэж байна.

Катар улс жинхэнэ хутгуур маягаар оролцож байгаа юм. Энэ улс мөнгөтэй баян улс. Сэхүүн зангаа ч гаргаж байна. Орос улсын элчин сайдтай үнэхээр дур гутмаар аашлаж байсныг бид сайн санаж байна. Хойд Африкт болж байгаа хүсмээргүй өөрчлөлтүүдийн санхүүгийн донор нь Катар улс гэдгийг бид сайн мэднэ. Сирийн босогчид гэгчидэд тэд туслаж байгаа нь ч ойлгомжтой. «Хийн одой хүн» энэ улсын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг тавих цаг болсон гэж би үзэж байна гэж тэр ярилаа. Сирийн асуудал бол миний шийдэх ёстой тэргүүлэх асуудлуудын нэгээ гэж Египет улсын ерөнхийлегч Мухаммед Мурси хэлсэн байна.

Энэ нь Сири улсыг гадаадын түрэмгийлэгчдээс аврах бөгөөд Египет улс үүний эсрэг тэмцэж байна гэж тэр нэмж хэлсэн байна. НҮБ-ын ивээл дор сири хоорондын өргөн яриа хэлэлцээ хийх замаар үндэсний зөвшилд хүрсний үндсэн дээр энэ хямралыг даван туулж чадна гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна: «Олон улсын хүмүүнлэгийн эрх болон хүний эрхийн ямарч зөрчлийг, хүчирхийллийн ямарч зөрчлийг бид эрс шүүмжилж байна. Эдгээр нь зэвсэгт сөрөг хүчний талаас байна уу, Сирийн засгийн газрын талаас байна уу бид адилхан үзэж байна» гэж тэр хэлсэн байна.

Сири улсын талаарх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, 5-р сард Хулад болсон үйл хэргээр Дамаскыг мөрдөн байцааж байгаа олон улсын комиссийн мандатыг сунгах тогтоолыг баасан гаригт баталсан байна. Тэр үед Хомс хотын ойролцоох Хула тосгонд 100 орчим хүнийг алснаас 30 нь хүүхэд байсан юм. Сөрөг хүчнийхэн болон Барууныхан энэ гэмт хэрэгт сирийн засгийн газрыг буруутгасан юм. Ямарч баримт баталгаагүй байхад яаж буруутгах юм бэ? Орос, Хятад улсууд энэ тогтоолын эсрэг санал өгсөн юм.