Оросын боксчин Александр Поветкин, америкийн Хасим Рахманыг ялж WBA-гийн дэлхийн аврагыг цолоо хамгааллаа. Энэ тулаан урьд шөнө Гамбург хотод болсон юм. Дэлхийн аврагын цолоо хамгаалахын тулд Поветкин, Рахмантай заавал тоглох ёстой байсан юм. Эхлээд энэ тулааныг 7-р сарын дундуур хийнэ гэж төлөвлөж байсан боловч америк нөхөр гэмтэл авсан тул хойшлуулсан юм.