Ургац хураалттай холбоотой ардын эртний “Чхусок” баярыг БНАСАУ-д тэмдэглэж байна. Энэ өдөр өглөгч Эх дэлхийдээ баярлаж талархаснаа илэрхийлж, өвөг дээдсийнхээ шарилын газар очиж, бурхан болсон эх эцгээ дурсан санаж дурсгалын ёслол үйлддэг байна. Оршуулгын газраас ирснийхээ дараа гэртээ баярын ширээ засаж гахайн махаар хийсэн шорлог, шар буурцагны үрэн хачиртай цагаан будааны талханцар иддэг байна. Баярын ширээнд тавих хоол хүнсийг заавал шинэ ургацаар хийсэн байх ёстой юм байна. Энэ жил БНАСАУ-д “Чхусок” баярыг маш даруухан тэмдэглэж байна. Учир нь өнгөрсөн зун олон мужууд аадар бороо, усны үер, хар салхинд дайруулсан юм.